Өнгөрсөн 11-р сард The Harris Poll фирмийн The Guardian сайттай хамтран явуулсан санал асуулгад оролцогчдын 2/3 нь Д. Трамп импортын бараанд ноогдуулсан татварыг нэмэгдүүлэх нь юмны үнэ өсөхөд нөлөөлнө гэж хариулж байсан бол Ерөнхийлөгч Д. Трамп зохих тогтоолд гарын үсгээ зурсанаар америкчууд үнийн өсөлтөөс зайлсхийж чадахгүй нь гарцаагүй болоод байна.
Канад улс нь АНУ-д газрын тос экспортлогч бол АНУ Мексикээс шинэ жимс ногоо импортлодог юм.
Түүнээс Мексик нь АНУ-д машины сэлбэг экспортлогч хамгийн том улс юм. Вашингтон БНХАУ-аас ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг чипийг импортлодог ба дээрх гурван улсаас АНУ нийт 1.2 их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлодог аж.
Импортын бэлэн бараа бүтээгдэхүүнээс гадна АНУ-ын дотоодын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашигладаг импортын материалын үнэ ч нэмэгдэх ба зөвхөн импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх бус дотоодын барааны үнэ ч дагаад өсөх юм.
Судалгаагаар Ерөнхийлөгч Д. Трампын ноогдуулсан татварын ачаар АНУ 1.2 их наяд ам.долларын орлого олох ч уг шийдвэр хамгийн түрүүнд америкчуудын хэтэвчинд сөргөөр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд үзэж байна.