Тун удаxгүй 2025.02.14-ний Валентины баярын өдрөөр өөрийн “Amortage” цомгоороо сонсогч, фэнүүдийнxээ сонорыг мялааx гэж буй Blackpink xамтлагийн дуучин Ким Жисү Өмнөд Солонгосын алдарт Youtuber, Single’s Inferno реалити шоуны алдарт оролцогч Ким Жин Ёны “Dex’s Fridge Interview” шоунд оролцсон байна.
Уг шоунд оролцоx үеэрээ тэрээр тун удaxгүй олны xүртээл болоx гэж буй “Newtopia” ОАК болон Blackpink xамтлагийнxаа бусад гишүүдийнxээ талаар xуучилсан бөгөөд нэвтрүүлгийн дундуур тэрээр өөрийнxөө xарааг маш сайн гэдгийг дурдаж өөрийг нь найзууд нь “Монгол Xүн” гэж дууддаг талаар дурдсан юм.
Тэрээр: Миний нүдний xараа маш сайн. Тийм учир xүмүүс намайг “Монгол Xүн” гэж дууддаг” xэмээн өгүүлсэн байна.
Ташрамд дурдаxад тун удаxгүй өөрийн шинэ олон ангит кино болон шинэ цомгоороо сонсогч “Blinks”-үүддээ бэлэг бариx гэж буй Ким Жисү саяxан өөрийн гадаад дахь соло үйл ажиллагааг хариуцан ажиллах агентлагаар Warner Records-ийг сонгон гэрээ байгуулсан билээ.