Улаанбаатар хотод теле хяналтын камерын нэгдсэн төвийг байгуулж, есөн дүүрэгт камерын дэд төвүүдийг байгуулж, 176 уулзвар, гарц, 3000 гаруй авто замуудад нийт 2606 камерыг суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
Ингэснээр өдөрт нэг сая, сард 30 сая зөрчил илрүүлж, баталгаажуулах техникийн боломжийг бүрдүүлжээ. Энэ нь Улаанбаатар хотыг бүрэн камержуулах технологийн шийдлийг хэрэгжүүллээ.
Үүнийг шийдвэрлэхэд AI технологийн шийдлийг ашиглаж, цагдаа, онцгой, тагнуул зэрэг хууль хяналтын бүх байгууллагатай холбож дуусжээ.
Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэхээр төлөвлөж байна.
Мөн Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим системд бүрэн шилжиж, зорчигч тоолох системийг нэвтрүүлснээр төлбөрийн карт уншуулсан тоотой тулгах боломжтой болсон байна.
Ингэснээр Улаанбаатар хот камерын хяналтын системд АI технологиор бүрэн шилжиж, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дууссан тухай Хотын дарга Х.Нямбаатар танилцууллаа.