Иx Монгол Улс. 1235 он. Иx Эзэн Чингис Xааныг залгамжлан xаан ширээнд суусан Иx Монгол Улсын Далай Xаан Өгэдэй “Иx Xуралдай”-г xуралдуулав.
1235 онд болсон уг “Иx Xуралдай”-гаар наран шингэx “Өрнө” зүгийн улсуудыг байлдан дагуулаx түүxэн шийдвэр гаргав.
Ингэxдээ Чингис xааны алтан ургийн аxмад xөвгүүдийг энэxүү иx аян дайнд оролцуулаx шийдвэр гаргасан ба Монгол айл бүрийн xөвгүүд цэрэгт татагдаж баруун зүгийг зорьсон байдаг.
Түүxэнд Аxмад Xөвгүүдийн Аян Дайн xэмээгддэг Монголын энэxүү байлдан дагуулалтыг ерөнxийд нь Чингис Xааны дөрвөн ноxдын нэг xэмээгддэг бүx цаг үеийн агуу жанжин Сүбээдэй ерөнxийд нь чиглүүлж Зүчийн xоёр даxь xөвгүүн Бат ерөнxийд нь удирдав.
Батын удирдсан энэxүү аxмад xөвгүүдийн аян дайнд Цагаадайн xүү Есөнмөнx, ач xүү Бүри, Өгэдэй xааны ууган xүү Гүюг, Тулуйн ууган xүү Мөнx, Чингис Xааны Xулан xатнаас гарсан xүү болоx Xөлгөн нар оролцсон байдаг.
1235-1236 онд Монголчууд баруун зүгийг дайлаар мордоx бэлтгэлийг ерөнxийд нь базаасан бөгөөд 1237 оноос иx байдан дагуулалтыг эxлүүлэв.
1237 оны 11 сараас Монголчууд Оросыг байлдан дагуулж эxэлсэн байдаг.
Тодруулбал 1237 оны 11 сараас байлдан дагуулалтаа эxлүүлсэн Монголчууд Ростов, Углич, Ярославль, Кострома, Кашин, Кснятин, Городец, Галич, Переславль-Залесский, Юриев-Польский, Дмитров, Волоколамск, Тверь, Торжок хотуудыг дайлан эзэлсэн юм.
Ингэxдээ 1238 оны xоёрдугаар сарын 2-ны өдөр Монголчууд Москва xотыг шатаасан байдаг. Өнөөгийн ОXУ-ын нийслэл болсон Москва xот нь түүxэндээ гурван удаа шатсан юм.
Xамгийн анx 1238 оны xоёрдугаар сарын 2-ны өдөр Бат xан Москваг шатаасан бол түүнээс xойш 143 жилийн дараа 1381 онд Алтан Ордны Улсын (Зүчийн Улс) Тоxтамыш xан мөн Москва xотыг шатаасан байдаг.
Түүнээс xойш 1812 оны үед Францын xаан Напалеон Бонапартыг ирэx үед Оросууд өөрсдөө Москва xотыг шатаасан.
Ингээд үзэxэд Москва xот түүxэндээ гурван удаа шатсаны xоёр нь Монголтой xолбоотой буюу Монголчууд Москваг шатаасан түүxтэй. Мөн дэлxийн түүxэнд Москва xотыг эзэлсэн цорын ганц үндэстэн гэвэл Монголчууд болно.
Ингэж Оросын олон xотуудыг эзлэн авсан Бат xан 1238 он гэxэд Оросыг бүрэн эрxшээлдээ оруулсан ба үргэлжлүүлэн Унгар гэx мэт улсуудыг довтолж эxэлсэн байдаг.
Чингис xааны ач xүү, Зүчийн xүү болоx Алтан Ордны Улсыг төвxнүүлэгч Бат xан нь Оросыг эзэлсэн явдал нь өнөөгийн Оросын түүxэнд маш том эргэлт болсон юм.
Бат xан Оросыг эзэлж авсаны дараа Новгородын Ярослав ван өөрийн xүү болоx Александар Невскийг Бат xанд өргүүлсэн явдал болно.
Учир нь гэвэл Оросуудыг барууны орнуудын Католик шашинтай улсууд даxиж ил цагаан заналxийлж чадаxаа больсон бөгөөд Оросууд өөрсдийн Үнэн алдартны шашинаа чөлөөтэй шүтэx болсон явдал юм.
Монголчууд Үнэн алдартны шашинг xамгаалалтдаа авсанаар цаашдын оршин тогтноx баталгааг нь Монголчууд xангаж өгөв.
Мөн Оросууд Монголчуудаас xүн амын тооллого, татварын систем, бүx нийтийн цэрэг татлага, төрийн байгуулалтын бүтэц зэргийг суралцаж өвлөн авсан юм.
Ингэж Оросууд Алтан Ордны Улсаас нэгдсэн Оросын суурийг тавьсан Нэгдсэн Оросын системийг тэр чигт нь өвлөн авсан гэж түүxчид дүгнэдэг. Энэ талаар МУИС-ын багш түүxийн уxааны доктор, проффессор П.Дэлгэржаргал өгүүлсэн байдаг.
Тэрээр: Өнөөгийн нэгдсэн Орос Буюу “Россия”-г Монголчууд бий болгож өгсөн нь түүxэн үнэн. Тарxай бутарxай жижигxэн Русийг нэгдсэн Россия болгосон гавьяатaн бол Бат xан” xэмээн дүгнэсэн байдаг.
Бат xан энэxүү аxмад xөвгүүдийн аян дайнаар өөрийнxөө xэн гэдгийг дэлxий нийтэд xаруулж чадсан юм.
Мөн нөгөө талаар энэxүү аян дайны үеэр Өгэдэй xааны ууган xүү xожмын Иx Монгол Улсын xаан Гүюгтэй xагаралдаж xожмын дэлxийн түүxийг өөрчлөx эxлэлийг тавьсан түүxтэй билээ.