Филадельфия мужид жижиг онгоц унаж осолджээ
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд Цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Цаа, цаачдын баяр” -ыг 2025.02.20-02.21-ний өдрүүдэд зоxион байгуулна.
Энэ үеэр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчилна.
Цагааннуур сум 2023 онд 2931 цаа, өнгөрсөн оны жилийн эцэст 2765 толгой цаа тоолуулсан юм.