“Татварын хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг явагдаж буй.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ, хаврын чуулганаар татварын хуулийн шинэчлэл хийнэ. Түүний гол цөм нь Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ байна гэж хэлсэн. Угаас иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд энэ татварыг илүү үр ашигтай болгох хүсэл байгаа төдийг манай татварын тогтолцоонд хамгийн боловсронгуй болон цахим орчинд бүрэн холбогдсон системтэй нь юм.
Гэхдээ та бидний бараг анзаарч, үр ашгийг нь ганц, хоёрхоноос бусдаар хүртэж чаддаггүй татвар бол Хувь хүний орлогын албан татвар юм.
Бид цалин болон худалдан борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний орлогоосоо 10%, 15%, 20%-ийн ХХОАТ төлсөөр ирсэн. Энэ татвараа төлсний эцэст жилд буцаан олголт авах боломжтой ч бүрэн ашиглаж чаддаггүй бас НӨАТ-ын буцаан олголт шиг авахад хүндрэлтэй сиситем үйлчилдэг.
Тиймээс Засгийн газраас татварын шинэчлэл хийх л гэж байгаа бол ХХОАТ-ыг илүү үр ашигтай, татвараа төлсөн иргэндээ сэтгэл ханамжтай байх системийг бий болгох ёстой.
Монгол Улсын татварын тогтолцоо 1990 оноос хойших хугацаанд нийгэм, эдийн засгийн хөгжил, цаг үеийн нөхцөл шаардлагаас хамаарч Засгийн газраас татварын бодлого, шинэчлэлийг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх, бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж буй хувь хүний татварын харилцааг энгийн ойлгомжтой болгох, гадаад улсад төлсөн татварыг төлбөл зохих татвараас хасаж тооцох,
Монгол Улсад байнга оршин суугч болон оршин суугч бус татвар төлөгчийн албан татвар төлөх, тайлагнах хугацааг тодорхой болгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, энэ харилцааг боловсронгуй болгох, зарим төрлийн албан татварын хувь хэмжээг буулгах зэрэг зарчмын өөрчлөлтийг хуульчилсан.
Гэсэн хэдий ч хуулийн зарим зохицуулалт нь татвар төлөгчдөд таатай бус үр дүнгүй байгаа.
2019 онд ХХОАТ-ын хуулийг шинэчилсэн найруулга хийсэн. ад Монгол Улс 2007 он хүртэл эл татвар өндөр шатлалтай байсан. Бид 4/10 системийн тогтолцоо руу шилжсэнээс хойш 10 гэсэн суурь татварын хувь хэмжээтэй болсон гэв.
Мөн 10 хувийн татварыг дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өндөр биш бөгөөд одоогийн байдлаар хуулийн хүрээнд нийт 12 хөнгөлөлт, 9 чөлөөлөлтийг үзүүлж байна.
ХХОАТ-тай холбоотой хамгийн гол асуудал нь хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн татварыг хэрхэн, яаж тайлагнуулах вэ гэдэгт байдаг. Иймд бүх нийтээрээ татвараа тайлагнадаг, төлдөг тогтолцоо руу захиргааны бус эдийн засгийн хөшүүргийн аргаар шилжүүлэх нь зүйтэй.
Хөнгөлөлт, чөлөөлөлтүүд бага орлоготой иргэдийн хувьд шаталсан хэлбэрээр тодорхой хэмжээнд хэрэгжиж байна. Гэхдээ маш бага буюу мэдээлэлтэй хэсэг л үүнд хамаардаг. Харин бизнесийн орлоготой иргэд хялбаршуулсан горимд хамрагдаад нэг хувийн татвар төлөх боломжийг бүрдүүлсэн. ХХОАТ-аас тэтгэвэрт гарсан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд чөлөөлөгддөг юм.
ХХОАТ төлөлтийн талаарх тоон мэдээлэл
Татварын байгууллагад 2,505.854 татвар төлөгч бүртгэлтэй байдгаас Монгол Улсын иргэн 2,464.854, гадаад иргэн 41.000 байна. Татвар төлөгчийн тоо,
- 2014-2019 онд 126.6,
- 2019-2023 онд 19.2,
- 2023-2024 онд 8.6 хувиар тус тус өссөн талаар илтгэлд дурдсан байлаа.
ХХОАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд 2023 оны байдлаар 5,193.644 иргэн хамрагдаж байна. Чөлөөлөлт гэдэг нь татвар ногдох орлогоос нь чөлөөлдөг тул чөлөөлөгдсөн орлогын дүн 445,4 тэрбум төгрөг байна. 2023 оны жилийн эцсээр 1,033.396 иргэн хөнгөлөлтөд хамрагдаж, 194.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.
ХХОАТ бол улсын татварын суурь бааз юм
“Үндсэн хуульд иргэн хүн албан татвар төлөх журамт үүрэгтэй. Сонгодог утгаараа ХХОАТ нийт татварын бааз суурь болох ёстой юм. Жишээ нь АНУ–ын татварын бааз суурийн 80% нь хувь хүнийх нь орлогын албан татвар.
Бид Үндсэн хуульдаа албан татвар төлөх асуудлыг оруулсан ч мартчихсан. Мөн хувь хүн аж ахуй эрхлэх эрхээ Үндсэн хуулиар олж авсан. Аж ахуй эрхлэх нь хүний амьдралын төлөө явж байгаа нэг тэмцэл. Үүнийхээ төлөө яланд унаж болохгүй. Энэ 2 боломжоо бид 1992-1997 онд алдаад, бүх хүмүүс хувь хүний орлогын албан татвараас зугтдаг болчихсон. Саяханаас НӨАТ буцаан олголт авч эхэлснээр эргээд татварын төлөлт нэмэгдэж байгаа юм.
Уг нь бол улсын татварын суурь нь хувь хүн дээр очиж байгаа юм. Яагаад гэвэл хувь хүн төрсөн, үхэх хоёрын хоорондох зайд татвараа төлнө. Хувь хүн алга болдоггүй. Компани бол дампуурч, алга болж болно, татвараа төлөхгүй байж болно. Тиймээс татварын суурийг хувь хүнтэйгээ уяж, ХХОАТ-ын хуульдаа их өргөн философийн талаасаа, бүтэц талаасаа харах ёстой.“
2023 оны байдлаар хувь хүний орлогын бүрдүүлэлт нь,
- дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувь,
- Монгол Улсын нийт орлого, зээл тусламжийн дүнд эзлэх хувь нь 8.3,
- татварын байгууллагын орлогод эзлэх хувь 9.6 байна.