Xошорюү авга аxынxаа адил “Үнрюү” xэлбэрийн аваргын ёслолыг xийнэ
31 хоногийн дотор цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Телеграм залилантай холбоотой 24 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс үүдэн телеграм залилангаас шалтгаалан иргэдэд 164.1 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Залилагчид бүү боломж олго гэдгийг Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжүүлж байна.
Залилангийн хохирогч болохоос сэргийлэх алхам:
- Цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд Фэйсбүүк ашиглаж найзуудаас нь мөнгө зээлэх зурвас ирвэл өөрөө мөн эсэхийг лавлаж асуух шаардлагатай.
- Telegram, wechat, viber зэрэг цахим аппликэйшн ашиглаж танд ажиллах таатай нөхцлийг санал болгох, ажлын байранд урих, бараа бүтээгдэхүүн сурталчлах замаар урьдчилгаа төлбөр шаардах, хувийн мэдээллээ бусдад өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.
- Илтэд хуурамч буюу гадаад хүний нэр зураг ашигласан хаягтай харилцахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.