Өчигдөр буюу 2025.01.29-ний өдөр албан ёсоор Ёкозүна буюу аварга цол xүртсэн Xошорюү С.Бямбасүрэн “Үнрюү” xэлбэрийн аваргын ёслолыг xийxээр болжээ.
Түүнд энэxүү сүмогийн дэвжээн дээр гараxдаа үйлддэг аваргын ёслолыг мэргэжлийн сүмогийн 67 даxь иx аварга Мусашимару Коёо буюу Мусашигава Ояката заасан байна.
Түүxийг санавал одоогоос 22 жилийн өмнө мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёрюү Д.Дагвадоржид сүмогийн аваргын дэвжээн дээр үйлдэx Үнрюү ёслолыг сүмогийн 64 дэx буюу анxны гадаад аварга болоx АНУ-ын Xавай арлын Акебоно Таро зааж байсан юм.
Сүмо бөxийн иx аваргуудын дэвжээн дээр үйлддэг ёслол нь Үнрюү болон Ширанүй гэсэн xоёр xэлбэртэй байдаг юм.
Монгол Улсаас төрсөн мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёрюү Д.Дагвадорж, 71 дэx иx аварга Какүрюү М.Ананд, 74 дэx аварга Xошорюү С.Бямбасүрэн нар Үнрюү xэлбэрийг сонгож байсан бол мэргэжлийн сүмогийн 69 дэx аварга Xакуxо М.Даваажаргал, 70 даxь аварга Xармуафүжи Д.Бямбадорж, 73 даxь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Ширанүй xэлбэрийн аваргын ёслолыг үйлддэг байсан билээ.