Өчигдөр /2025.01.29/ Засгийн газар хуралдаж, гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг нь тухайн аймаг, орон нутгийн удирдлагад нь өгөхөөр шийдвэрлэсэн билээ. Товчхондоо бол аймгийн засаг дарга хаврын морин уралдаан болох эсэхийг шийддэг боллоо.
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хурдан удмын 80 адуутай-
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 16 яам, 22 сайдтай. Өчигдрийн хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргалцахад гар би оролцсон Засгийн газрын сайдуудаас хэн, хэн нь хурдан удмын адуутай бол?
Хөрөнгө орлогын мэдүүлгээс нь шүүж харахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гишүүд 80 хурдан удмын адуутай, 855 адуутай байна. Тэдгээрээс танилцуулбал,
Адуутай сайд нар | Хурдан удмын адууны тоо | Адууны тоо |
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ | 5 | 18 |
Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/ Т.Доржханд /ХҮН/ | 12 | |
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал /МАН/ | 20 | |
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /МАН/ | 5 | |
Сангийн сайд Б.Жавхлан /МАН/ | 70 | 75 |
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан /АН/ | 518 | |
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь /АН/ | 140 | |
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү /АН/ | 66 | |
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /МАН/ | 6 |
-21 аймгийн Засаг дарга нараас 11 нь адуутай, гурав нь хурдан удмын адуутай-
Хаврын морин уралдааныг зохион байгуулах эсэхийг шийдэх эрх мэдэлтэй болсон 21 аймгийн Засаг дарга нараас гурав нь хурдан удмын адуутай. Ес нь адуутай байна.
Тодруулбал,
- 8 хурдан удмын адуу
- 272 адуу
Ямар, ямар аймгийн Засаг дарга нар адуутайг эндээс харна уу.
Адуутай аймгийн Засаг дарга нар | Хурдан удмын адуу | Адуу |
Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид | 11 | |
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир | 3 | |
Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат | 8 | |
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ | 2 | |
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал | 75 | |
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун | 2 | |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат | 25 | |
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат | 3 | 52 |
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж | 10 | |
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр | 65 | |
Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь | 24 |
-Засгийн газар 935, Аймгийн засаг дарга нар 280 адуутай-
Дүгнэлтийн оронд: Оюун-Эрдэнийн Засгийн газар бараг л мянган адуутай юм байна. Засгийн газрынх нь гишүүдийнх нь адууг тоолоод үзвэл 935. Үүн дээр Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод байсан гэж ХОМ-доо мэдүүлсэн 21 адуу, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы мөн л байгаа гэж мэдүүлж байсан хурдан удмын хоёр адууг нэмэхээр бараг мянга хүрэх нь. Тэр ч утгаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт “Мянгат адуучин” гэдэг цол тэмдэг “олгоё”.
Харин хаврын морин уралдааныг зохиох эсэхийг шийдэх эрх мэдэлтэй болсон 21 аймгийн Засаг дарга нар нийлээд 280 адуу тоолууллаа. Шуудхан хэлэхэд дээр нэр дурдагдсан адуутай Засаг дарга нартай аймгуудад, дээрх аймгийн сумдад нь хаврын морин уралдаан болно оо л гэсэн үг.
Гэхдээ зарим аймаг, сумдын удирдлагууд эхнээсээ өвлийн морин уралдааныг хориглож эхлээд байна. Тодруулбал, Архангай аймаг болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга нар тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хоригложээ.