Холимог тулаанч З.Шинэчагтагад холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр /2025.01.30/ 13.30 цагт товлосон ажээ.
Түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт яллагдагчаар татсан талаар хуулийн байгууллагаас мэдээлж байв.
Түүнд холбогдох хэргийг шүүх хурал 2025 оны нэгдүгээр сарын 15-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байранд товлогдсон боловч З.Шинэчагтага шүүх хурал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир түүнийг албадан ирүүлж, цагдан хорихоор болжээ.
З.Шинэчагтагад өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оноож байсан юм.