Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутаг хариуцах шийдвэр гарсан. Тодруулбал, Засгийн газраас хаврын морин уралдаантай холбоотойгоор “Аймаг, сумын ИТХ аливаа урлаг, спорт, соёлын арга хэмжээг өөрсдөө мэдэж зохион байгуулна” хэмээн шийдвэрлэснээ танилцуулсан билээ. Энэ нь аймаг, орон нутаг хэзээ морь уралдуулахаа өөрсдөө мэдэж, шийдэхээр болсон гэсэн үг.
Тэгвэл орон нутгийн удирдлагууд эхнээсээ шийдвэрээ гаргаад эхэлжээ. Одоогоор Архангай, Дундговь аймгийн Засаг дарга нар тавдугаар сарын 1 хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Архангай аймгийн засаг захиргаанд хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийг хамгаалж байгаад баяр хүргэе,