Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ.
Иймээс дүүргийн Онцгой комисс яаралтайгаар хуралдаж тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж.
Тухайн тохиолдлын хавьтлуудыг илрүүлэн яаралтай шинжилгээ авч зөвлөмжүүдийг өгч байгаа аж. Мөн дүүргийн сургууль цэцэрлэгүүдэд халдваргүйтэл хийж эхэлжээ. Голомт сургуулийн Бага сургууль, болон 160 дугаар сургууль, 307 дугаар цэцэрлэгийг өнөөдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн онцгой комисс ажиллаж тандалт судалгаа хийж байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагт хандахыг зөвлөлөө.
Менингококкт халдварын нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол хурдан хүндэрдэг.
Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
-Өндөр халуурах
-Бөөлжих
-Толгой өвдөх
-Нойрмоглох
-Цусархаг тууралт гарах
-Гэрэлд цочимтгой болох
-Дагз хөших
-Таталт өгөх