Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.01.29/ танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:
-Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор махны үнэ нэмэгдэж байна. Энэ үнийн өсөлтийг буулгах, үнийг тогтвортой барих зорилгоор экспортоор гаргаж буй махыг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Ирэх зургадугаар сарын 1-н хүртэл бэлтгэсэн махаа дотоодын зах зээлд нийлүүлнэ. Мөн Засгийн газраас Атрын дөрөвдүгээр аяныг зарлан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 2025 оны улсын төсөвт тодорхой хэмжээний төсөв тусгасан. Бүс нутгуудад ойн зориулалтын газар, үр сортын аж ахуйн нэгж байгуулах, дотооддоо улаан буудай болон төмс хүнсний ногоогоо тарьж, хэрэгцээгээ бүрэн хангах, тэжээлийн тарьмалыг эрс нэмэгдүүлэх, техникийн шинэчлэлүүдийг хийх, дөрвөн улирал тасралтгүй нарийн ногоогоор хангах хүлэмжийн аж ахуйг дэмжих, ашиг шимт 200 мянган толгой үхэр сүргийн бүтцийг сайжруулахаар төлөвлөж байна.
Ойролцоогоор 150 мянган үхрийг махны, 50 мянган үхрийг сүүний чиглэлээр ашиг шимт үхрийг импортлох, үр хөврөл шилжүүлэн суулгах замаар сайжруулахаар зорьж ажиллана.
Мөн Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлж, шинээр 200 мянган га талбайг эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлнэ. Атрын I, II аяны хүрээнд эргэлтэд оруулсан 980 орчим мянга га талбайг ашиглаж байна. Тэр үед улсын хүн ам нэг сая гаруй байсан бол одоо 3.5 сая хүн амтай болсон. Ирэх 2040 онд 4 сая болох тооцоо гарч байгаа. Тиймээс хүн ам өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэгцээг хангаж, эрчимжсэн гахай, тахиа, өндөг, сүүний аж ахуйг тэжээлээр хангах, нөгөө талаар байгаль цаг уурын эрсдэлд орж буй нүүдлийн мал аж ахуйгаа тэжээлээр хангахад одоогийн талбай хүрэлцэхгүй байгаа. Иймд Засгийн газраас 200 мянган га талбайг эргэлтэд оруулж, Атрын дөрөвдүгээр аянг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байна.
Мал тооллогын 2024 оны жилийн эцсийн дүнг харахад, улсын хэмжээнд нийт 57.6 сая мал тоолсон. Бид 160 мянган тонн махыг дотооддоо нийлүүлэх буюу 6.1 сая малыг хэрэглэх боломжтой. Энэ нь махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана. Мөн 3 сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг 2025 онд экспортлох боломжтой байна. Өнгөрсөн өвлийн хүндрэлтэй холбоотойгоор мал сүрэгт нэлээд хохирол учирч, 9.3 сая толгой малаар хохирол амссан.
Энэ оны байдлаар 4500 тонн мах экспортод гарчихаад байна. Атрын дөрөвдүгээр аяны гол зорилго нь Монгол Улс дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хийж, үйлдвэрлэнэ.
Шадар сайд С.Амарсайхан:
-Гуравдугаар сарын 1-ээс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах бол аймаг, орон нутгийн ИТХ-ээр шийдвэр гаргана. Хаврын морин уралдааныг зохион байгуулахдаа 12-оос дээш насныхан унаж, хувцас хэрэглэлээр бүрэн хангана. Ингэснээр илүү хяналттай болно.
Экспортонд хориг тавьсан нь зөв. Хэдэн гадны хүмүүстэй нийлсэн хэд л мах өсгөсөн. Гадагш нь зарсан ч тийм их үнэтэй өгч чадаагүй ш дэ. manaihan negneesee ursuj uneen buulgadag bolohoor