2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орно.
Тодруулбал, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан шилжүүлэх ажээ.
2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой юм байна. Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой.
Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээж болох ажээ.