Дүрэм зөрчсөн жолооч албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй мөргөж, зугтаасан талаар бичлэгийг нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн аж.
Тус хэрэг өнөөдөр /2025.01.28/ 17:00 цагийн үед Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн талын зам дээр болжээ.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар тухайн жолооч цагаан шугам давж эргэсэн бөгөөд зогсох шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж зугтаасан байна.
Дээрх жолоочийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээдэг зохицуулалттай байна.
Hatuu arga hemjee av!!,ter hugtsaagaar n mashiniin huraa..