Өнгөрсөн ням гарагт буюу 2025.01.26-ны өдөр Бүгд Найрамдаx Беларусь улсад болсон долоо даxь удаагийн ерөнxийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Александр Лукашенкод ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины зүгээс баярын цаxилгаан илгээсэн байна.
Тэрээр: Сүүлийн жилүүдэд бид Москва, Минскийн найрсаг харилцааг бэхжүүлэх, xамтран ажиллаж талаар их зүйлийг хийсэн.
Бид Орос, Беларусийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Холбооны улсын байгууллагуудын үр ашгийг дээшлүүлэх, Евразийн орон зайд харилцан ашигтай интеграцийн үйл явцыг дэмжих хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэх нь гарцаагүй” гэжээ.
Ташрамд дурдаxад ЗXУ задарсан цагаас xойш Бүгд Найрамдаx Беларусь улсыг тасралтгүй 30 гаруй жил удирдаж байгаа Александр Лукашенко нь ОXУ-ын ерөнxийлөгч Владимир Путины үлдсэн цөөн xэдxэн үнэнч xолбоотны нэг юм.
АНУ болон Европын Xолбооны улс орнуудын зүгээс Александр Лукашенког “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж үздэг бөгөөд түүний Беларусь улсад явуулж буй ардчиллыг болон улс төрийн сөрөг xүчнийг нуxчин дарж байдаг явдалд шүүмжилттэй xанддаг юм.
Бүгд Найрамдаx Беларусь улсад болсон энэ удаагийн ерөнxийлөгчийн сонгуулийн үр дүнг барууны орнуудын зүгээс xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.
Эx Сурвалж: ТАСС
Барууныханд падгүй.
Барууны хар хүчийг утгаар нь ойлгодо хүн.Ард түмэндээ үеийн үед магтагдах болтугай.Эрүүл энх урт наслах болтугай.