Г.Xандсүрэн аавынxаа адил Олон Улсын Xэмжээний Мастер болов
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Автобусны жолооч буудал дээрээ буу” гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр зогсохыг шаардсан бол жолооч зүй бус харьцсаныг тогтоосон байна.
Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгчээ. Харин автобусны жолооч буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан гэх гомдол батлагдаж, жолоочийг 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгосон байна.
Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал. 700444040 дугаарын утсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас уриалсан юм.