
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь сэтгүүлч, ажил олгогч, салбарын эвсэл холбоод, мэргэжлийн байгууллагуудын санаачилга, амжилттай хамтын ажиллагааны үр дүнд 2015 оны эхээр байгуулсан хэвлэмэл, цахим, радио, телевизийн хараат бус өөрийн зохицуулалтын байгууллага юм.
Энэ байгууллагын хувьд олон нийтийн сонирхолд үйлчилснээр хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийг мэргэжлийн сэтүүлзүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд нь тусалдаг. Ингэхдээ тэд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг зөрчсөн хэмээн үзэж буй Монгол Улсын иргэний гомдлыг үнэ төлбөргүй бөгөөд шударгаар хэлэлцэж шийдвэр гаргадаг. Түүнчлэн бид ёс зүйн зарчимд тусгасан хэм хэмжээнүүдийг хэмжиж мониторинг хийх замаар сэтгүүл зүйн дээд түвшний жишгийг дэмжиж ажилладаг юм.
10 жилийн ойн өдрөөрөө Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс талархал илэрхийлсэн байна.
“Монгол Улсад сайн дурын үүсгэл санаачилгатай хэвлэл мэдээллийн ёс зүйн өөрийн зохицуулалтын бие даасан, хараат бус тогтолцоог хөгжүүлэн бэхжүүлэх үйлсийг дэмжиж хамтран ажиллаж ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье!
Өнгөрсөн арван жилд бид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дээдлэн, оюун санааны эв нэгдэл, сэтгүүл зүйн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэгч байгууллага болон төлөвшлөө. Энэхүү эрхэм үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүхниий дэмжлэг, хамтын ажиллагаа онцгой чухал байсныг бид бахархан тэмдэглэж байна”