Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

3 сарын хугацаанд үргэлжилсэн волейболын лигийн аваргын алтан медалийг эрэгтэйчүүдээс “Хасу Мегастарс” баг хүртлээ. Тэд цувралын гурван тоглолтод хожсоноор өрсөлдөгч “Төв Миг” багийг буулган авч 2019 оны Лигийн аваргын алтан медалиа ихэрлүүлж байна.
“Хасу Мегастарс” дээд лигт үзүүлсэн амжилтыг танилцуулъя:
2019 он алт
2021 он мөнгө
2022 он мөнгө
2023 он хүрэл
2025 он алтан медаль тус тус хүртэж байгаа юм.
“Хасу Мегастарс” баг Дээд лигт хагас шигшээ болон шигшээ цувралд хожигдолгүй буюу 5 дараалан хожиж түрүүлсэн анхны баг болж байна.
Эрэгтэй багуудаас “Төв Миг” лигийн талбайд анх удаа өрсөлдсөн билээ.
Харин эмэгтэй алтын төлөө “Ховд Ижил Алтай торгууд”-“Улаанбаатар Финикс” багууд өрсөлдөж байгаа. Эмэгтэй алт болон хүрлийн төлөөх цувралын тус бүр нэг тоглолт энэ сарын 29-ний өдөр явагдана.
“Ховд Ижил Алтай торгууд” баг өрсөлдөгчөө хожвол энэ сарын 31-нд алтын төлөөх дахин нэг тоглолт гарах ажээ.