Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Монгол Улсад ойн салбарт хэрэгжиж буй олон улсын төслүүдийн нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар улс орны ойн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлж, хүчин чармайлтыг бэхжүүлэх чиглэлд манай улсад хэрэгжүүлж буй олон улсын байгууллагын төслүүдийн төлөөлөгчидтэй уулзлаа.
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлт, ойн хомсдол, газрын доройтлын нөлөөг багасгахад ойн тогтвортой менежментийн үүрэг нь улс орны байгаль орчны эрүүл мэнд, эдийн засгийн хөгжил, дасан зохицоход нэн чухал ач холбогдолтой.
Энэ уулзалт нь олон улсын ойн аж ахуйн төслүүдийн төлөөлөгчдийг цуглуулж, төслийн үйл ажиллагааг Монгол Улсын ойн салбарын үндэсний тэргүүлэх чиглэл, бодлого, стратегитай уялдуулж, бүх төслийн хамтын үр нөлөөг нэмэгдүүлэх талбар болгох зорилготой байлаа.
Уулзалтын үеэр оролцогчид өөрсдийн төслийн үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, ололт, амжилтаа онцолж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, мэдлэг, сайн туршлагыг солилцсон юм. Оролцогчид хэлэлцүүлгээр дамжуулан ойн доройтол, ой хээрийн түймрийн эрсдэл, олон нийтийн оролцоо зэрэг нийтлэг бэрхшээлийг даван туулах, хамтын санаачилга гаргах, хамтын шийдэлд хүрэх боломжийг тодорхойллоо.
Цаашид Олон улсын ойн салбарын төслүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, үйл ажиллагааны давхцал, хийдлийг арилгах, үндэсний ойн бодлого, стратегитай уялдуулах; Төслийн хүрээнд хамтарсан үйл ажиллагаа явуулах, нөөцийг хуваалцах, харилцан дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох; Ойн тогтвортой менежмент, байгаль хамгаалах чиглэлээр мэдлэг, сайн туршлага, шинэлэг арга барилыг солилцоход Ойн газар дэмжлэг үзүүлэхээр боллоо.