Налайх дүүрэгт өнөөдрийн байдлаар ойрын хавьтлуудын шинжилгээнд үүсгэгч илрээгүй байна
Монголын уулчид мөсөнд авиралтын дэлхийн цомоос алт, мөнгөн медаль хүртэв
Швейцарь улсад мөсөнд авиралтын Дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж, хоёр нь медалийн тавцанд зогслоо. Тухайлбал, тэмцээний эмэгтэйчүүдийн хурдны төрөлд Н.Сэлэнгэ алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Ч.Мандахбаяр мөнгөн медаль хүртжээ. Н.Сэлэнгэ нь Дэлхийн цомд аваргалсан анхны монгол эмэгтэй уулчин болсон бол Ч.Мандахбаяр өмнө нь Дэлхийн цомд түрүүлж байв.
Н.Сэлэнгэ дэлхийн цомд түрүүлсэн анхны монгол эмэгтэй уулчин боллоо