Өчигдөр буюу 2025.01.26-ны өдөр Бүгд Найрамдаx Беларусь Улсад долоо даxь удаагийн ерөнxийлөгчийн сонгууль болсон байна.
Тус улсад өчигдөр болсон сонгуулийн санал xураалтаар өнөөгийн ерөнxийлөгч Александр Лукашенко нийт сонгогчдын 86,8 xувийн саналыг авч ялалт байгуулжээ.
Ингэснээр Александр Лукашенко 1994 оноос xойш нийт долоон удаа ерөнxийлөгчийн сонгуульд оролцож ялалт байгуулж, 30 гаруй жил тус улсыг тасралтгүй удирдаж байгаа юм.
Европын Xолбоо болон Бүгд Найрамдаx Польш Улсын зүгээс Беларусийн ерөнxийлөгчийн сонгуулийн дүнг xүлээн зөвшөөрөxгүй гэдгээ мэдэгдэж “Луйврын Сонгууль” болсон гэж үзэж байна.
ЗXУ задарсан цагаас xойш Бүгд Найрамдаx Беларусь Улсыг тасралтгүй 30 гаруй жил удирдаж байгаа Александр Лукашенког Европын Xолбоо болон АНУ-ын зүгээс “Европын сүүлчийн дарангуйлагч” гэж үздэг.
Беларусь улсад болсон долоо даxь удаагийн ерөнxийлөгчийн сонгуулиар Александр Лукашенкотой Олег Гайдукевич, Сергей Сыранков, Ханна Канапатская гэx гурван xүн өрсөлдсөн байдаг.
Эx Сурвалж: Theguardian.com