Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцлээ.
Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн тус хэлэлцээрийн төслийн хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Ингэснээр энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.