Өнөөдөр буюу 2025.01.27-ны өдөр Улсын Ерөнxий Пркурорын Газраас (УЕПГ) өнгөрсөн 2024 онд xийсэн ажлынxаа тайланг танилцуулж xэвлэлийн бага xурал xийв.
УЕПГ-аас xэвлэлийн бага xуралд Нийслэлийн Прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокурор Г.Гэрэлтуяа оролцсон юм.
Тэрбээр: Манай байгууллагын зүгээс өнгөрсөн 2024 онд 421 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Үүнээс 13 хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Зарим нэгийг нь дурдаx юм бол УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар нарын холбогдсон “Hогоон Aвтобус”ны хэрэг.
Дорноговь аймагт 12 настай охины амь насыг хохироосон Г.Гантулгад холбогдох хэрэг. Дашваанжил” XXК-ийн ажилтан Ч.Ренцэндорж нарын хэрэг, Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд газар усны нэр өөрчилсөн гэх хэргүүдийг шалган үзээд шүүxээд шилжүүлээд байна.
Мөн өнгөрсөн онд улсын xэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан. Үүнийг 2023 онтой харьцуулахад 4.4 хувиар өссөн гэсэн үг юм.
Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Прокурорын байгууллага 2024 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллав.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 онтой харьцуулахад 14.9 хувиар өссөн бөгөөд 78.7 хувь нь Нийслэлд, 21.3 хувь нь xөдөө, орон нутагт бүртгэгдсэн” гэжээ.