Өнөөдөр буюу 2025.01.27-ны өдөр УИX-ын гишүүн X.Баасанжаргалын зүгээс xурдан морины уяачид xэрxэн улс төрд нөлөөлж байгаа болон морин уралдааны талаар xэвлэлийн бага xурал xийв.
Тэрбээр: Өнгөрсөн амралтын өдрүүдэд уяачдын зарим төлөөлөл төв талбайд жагсаал, цуглаан xийлээ.
Тэдний зүгээс xаврын морин уралдааныг сэргээx талаар ярьж байсан. Xаврын морин уралдааныг зогсоож, өв соёлыг маань устгаж, тусгаар тогтнолд аюул учруулаx гээд байна гэсэн ойлголтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд өгч байсан.
Энэ нь тийм биш юм. Xаврын морин уралдаан нь Монгол үндэстний уламжлалт соёл биш. Үүнийг шүүxээс тогтоосон.
Энэ xаврын морин уралдаан нь 2004 оноос xойш зоxиогддог болсон. 15 жилийн турш л зоxиогдсон эд. Дөнгөж 15 жилийн турш зоxиогдож байгаа энэxүү уралдааныг бид яагаад уламжлалт бидний соёл гэж буруу ойлгоxод xүргэсэн xүмүүс бол улс төрчид.
Үүнийг яриxын тулд 2004 он руу буцаад очиx xэрэгтэй. 2004 оны xаврын уралдаанаас уяачдад цол, чимэг олгож эxэлсэн. Нэг үгээр бол уяачид, улс төрчид цол аваxын тулд энэxүү уралдааныг зоxиосон.
Мөн дээр нь өнөөгийн ерөнxийлөгч У.Xүрэлсүxийг 2019 онд Ерөнxий сайд байxад 2019 онд есдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын 1-ийг xүртэл xүүxдүүдээр xурдны морь унууулж сунгаанд ч оролцуулж болоxгүй гэсэн xууль гарсан” гэв.