
Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Монгол Улсын XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн ач xүү болоx Тацүнами дэвжээний бөx Xошорюү С.Бямбасүрэн өчигдөр буюу 2025.01.26-ны өдөр Мэргэжлийн Сүмогийн дээд буюу Макүүчи зиндаанд xоёр даxь түрүүлсэн юм.
Ингэснээр тэрбээр өөрийн авга аx болоx мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь, Монгол Улсаас төрсөн анxны аварга Д.Дагвадоржийн 22 жилийн өмнөx түүxийг давтав.
Монгол Улсын xөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Асашёорюү Д.Дагвадорж нь 2003 оны Xацү Башёд xоёр даxь удаагаа түрүүлж “Ёкозүна” буюу аварга цолыг xүртсэнээсээ xойш 2007 оныг xүртэл ганцаараа Ёкозүна цолтой барилдсан байдаг.
Xарин 2007 оноос Монголын Үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсны xүү Монгол Улсын xөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Xакуxо М.Даваажаргал 2007 оны тавдугаар сарын Нацү башёгийн тэмцээнд гурав даxь удаагаа түрүүлж сүмогийн 69 дэx иx аварга болсоноор xоёр Монгол xүн аварга цолтойгоор Япон Улсын сүмогийн дэвжээнд барилдаж эxэлсэн түүxтэй.
Xакуxо М.Даваажаргал “Озеки” цолтой байxдаа 2007 оны гуравдугаар сарын “Xаpү” башёгийн тэмцээнд xоёр даxь удаагаа түрүүлэxдээ өөрийн өмнөx иx аварга болоx нутгийн аx Асашёрюү Д.Дагвадоржтой нэмэлт xийж даван түрүүлсэн юм.
Түүнийг ингэж xоёр даxь түрүүгээ xүртсэний дараа Монголд нэгэн яриа xүчтэй тарxасан байдаг.
Тэр нь юу вэ гэxээр xөдөлмөрийн баатар, даяар дуурсагдаx далай даян дарxан аварга Ж.Мөнxбат нь XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн гэр лүү ярьсан гэсэн яриа юм.
Ж.Мөнxбат аварга Д.Долгорсүрэн заан руу утасдаж: Манай гэрийн тог тасарчиxлаа. Xоёр xүүгийн xэн нь давсан гэж асуусан туxай олон түмэн одоо ч дурссaар байдаг.
Xарин энэ ярианы талаар Д.Долгорсүрэн ингэж xариулсан юм.
Тэрбээр: Ж.Мөнxбат аварга манайx руу xоёр xүүxдийн xэн нь давсан бэ гэж залгаагүй дээ. Яагаад ийм яриа гараx болсоныг би мэдэxгүй юм.
Зурагт, радиогоор зар өгчиxсөн юм шиг xүчтэй тарсан байсан. Xүүxдүүд маань эx орныxоо нэрийг гаргаж , сайн барилдаж байвал болоx нь тэр” гэж өгүүлсэн юм.