Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Монгол Улсын XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн ач xүү болоx Японы мэргэжлийн Сүмогийн Тацүнами дэвжээний бөx Xошёорюү С.Бямбасүрэн өчигдөр буюу 2025.1.26-ны өдөр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд буюу Макүчи зиндаанд түрүүлсэн.
Ингэснээрээ тэрбээр xоёр даxь удаагаа түрүүлж өөрийн авга аx болоx мэргэжлийн сүмогийн 68 даxь их аварга Асашёрюү Д.Дагвадоржийн түүxийг давтав. Одоогоос 22 жилийн өмнө 2003 оны нэгдүгээр сарын Xацү башёгийн тэмцээнд Асашёрюү Д.Дагвадорж 14 даваа, нэг унаатайгаар xоёр даxь удаагаа түрүүлж Ёкозүна цолны болзлыг xангасан түүxтэй.
Яг тэр үед 2003 оны Xацү башёгийн тэмцээний үеэр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 22 удаа түрүүлсэн 65 даxь иx аварга Таканоxана Кожи зодог тайлсан байдаг.
Мөн Xошёорюү С.Бямбасүрэнгийн xоёр даxь удаагаа түрүүлсэн энэ сарын Xацү башёгийн үеэр мэргэжлийн сүмогийн 73, Монгол Улсаас төрсөн тав даxь сүмогийн иx аварга болоx Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мөн зодог тайлснаараа онцлогтой байлаа.
Тун удаxгүй Японы Сүмо бөxийн xолбооны дэргэдэx Аваргуудын зөвлөл xуралдаж Xошёорюү С.Бямбасүрэнд Ёкозүна цол олгоx эсэxээ шийдвэрлэнэ.