Улаанбаатарт:
1 дүгээр сарын 27-нд: “Дэлхийн анагаах ухааны хөгжил Монголд” анхдугаар хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
1 дүгээр сарын 27-нд: “Хүннү Монгол эрдэнийн шатар” үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд дэлгэнэ.
1 дүгээр сарын 29-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 31-нд: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжим Монгол уран бүтээлийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд толилуулна.
2 дугаар сарын 1-нд: А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
Орон нутагт:
1 дүгээр сарын 30-нд: Ховд аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан болно.
2 дугаар сарын 1-нд: Сэлэнгэ аймгийн Мандал суманд Монгол Улсын начин Ш.Зоригтын нэрэмжит Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болно.
2 дугаар сарын 1, 2-нд: Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Тэмээчдийн зөвлөгөөн болно.
2 дугаар сарын 1, 2-нд: Дархан-Уул аймагт “Дархан цом-2025” мөсний загасчлалын нээлттэй тэмцээн болно.
2 дугаар сарын 1, 2-нд: Архангай аймгийн Өгий нуурт “Өгий нуурын өвлийн наадам” болно.
2 дугаар сарын 1-3-нд: Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Түмэн тэмээний баяр-2025” болно.
Хилийн чанадад:
“Монгол хэл, бичиг” үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод 2025 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.