Сүүлийн жилүүдэд спортын салбарт мөрийтэй тоглоом, бетний хууль бус асуудал борооны дараах мөөг шиг олширсон. Энэ бол Монгол улсад хууль бус үйл ажиллагаа. Нөгөөтэйгүүр манай улсад спортын зах зээлээс шалтгаалаад гадны улс орнуудын жишээ авахад NBA, хөлбөмбөгийн том лигүүдтэй харьцуулшгүй.
Тиймээс хууль бус зүйлд хэт автан, өөрийгөө мөн санхүүгээ эрсдэлд оруулахгүй байхыг хууль, хяналтын байгууллагаас зөвлөдөг билээ.
Тэгвэл спортын мөрийтэй тоглоом болон бетнээс ангид байж, цэвэр шударга өрсөлдөх зарчимыг баримтлан бодлогын түвшинд ажиллаж яваа МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтэй цөөн хором ярилцлаа.
Сагсан бөмбөгийн холбоо хууль бус асуудалд
бодлогынхоо дагуу үйл ажиллагаа явуулдаг
-Монгол улсад сүүлийн жилүүдэд спортод бет тавих, тодруулбал бооцоо тавих асуудал маш их гарч байна. Энэ бол хууль бус байдаг ?
-Яг тийм. Монгол улсад мөрийтэй тоглоом, бет тавихыг зохицуулсан хууль байхгүй. Үүнийг манайд хууль бус гэж үздэг.
Энэ ч утгаараа Монголын сагсан бөмбөгийн холбоо Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн онцлоод хэлэхэд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны энэ бетийн эсрэг арга хэмжээ гээд олон улсынхаа жишгийн дагуу журмаа мөрдөөд явж байна.
“Сургалт бас дахин сургалт” гэсэн зарчмыг бид баримтлан ажилладаг
-Лигт өрсөлдөж буй мөн холбооны албан ёсны тэмцээнүүд дээр танай зүгээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?
-Хамгийн нэгдүгээрт бид нарын зүгээс хийж буй ажил бол Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Genius sport гээд байгууллага олон улсын холбооны хамтрагч байгууллага байдаг. Энэ нь олимп, дэлхийн аварга гээд бүх тэмцээний бет, шударга өрсөлдөөн түүнийг хангаж хянаж байдаг ийм систем байдаг.
Энэ байгууллагаас ирж байгаа мэдээллийн тодорхой схем нь олон нийтэд хэлж болдог бол зарим нь нууцын зэрэглэлтэй байдаг.
Энэ системийг бид нар хоёр жил лиг дээрээ авч ажиллуулж байгаа. Мониторинг бол бүх тоглолт дээр хийгдээд явж байгаа. Дата статистик мэдээлэл дээрээ үндэслээд явж байгаа. Энэ үйлчилгээг бид нар жил бүр 30 мянган доллар лигээс төлж энэхүү үйлчилгээг авч байгаа.
Монголын сагсан бөмбөгийн холбоо хууль бус зүйлийн эсрэг
маш хатуу байр суурьтай байдаг
-Тэгэхээр энэ хууль бус спортын үйл ажиллагааг таслан зогсоож буй маш том зөв шийдэл байхнээ?
-Энэ бол тэр бет болон тоглолт наймаалцахын эсрэг манай лигийн авч хэрэгжүүлж буй хамгийн том ажлуудын нэг. Ер нь бол манай спортод яг энэ хэмжээний зардлыг гаргаад, энэ хэмжээний хяналтыг хийж байгаа спортын төрлүүд бол хараахан байхгүй байх гэж бодож байна.
Манай улсын хувьд аюулын харанга дэлдэж буй маш эмзэг асуудал. Үүн дээр Монголын сагсан бөмбөгийн холбоо маш хатуу, эсрэг байр суурьтай байгаа.
-Хэдэн жилийн хугацаанд энэ үйлчилгээг авч байна вэ? Энэ үйлчилгээг авснаар ямар давуу талууд үүсдэг вэ?
-Хоёр жилийн хугацаанд бид нар энэхүү үйлчилгээг авсан. Бүх тоглолтууд дээр маш нарийн мэдээллүүд ирдэг. Энэхүү мэдээллүүд маань маш нууцын зэрэглэлтэй байдаг. Хэн, хаана тавьж байна, ямар хууль бус зүйлээ өгч байна гэдэг утгаараа яг олон улсынхаа жишиг нь өөрөө бид нарт ирсэн гэрээний заалтан дээр үүнийг олон улсад зарлаж болохгүй.
Ингэж хяналтанд явна, үүнийг энэ түвшний мэдээллийн хүмүүс авч байх ёстой гэж нарийн деталь ажлууд явдаг. Яг одоо энэ хоёр жилийн хугацаанд тоглолтууд дээр бет тавьсан сэжигтэй тохиолдлууд Олон улсын мониторингоор илрээгүй байгаа.
Лигийн тэмцээн өмнө ЦЕГ болон АТГ-тай хамтран
сургалтууд зохион байгуулдаг
-Эдгээр асуудлаас урьдчилсан сэргийлэх ямар бодит ажлуудыг танай холбооноос зохион байгуулдаг вэ?
-Бид нар лиг эхлэх болгоны өмнө Цагдаагийн ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газартай хамтраад сургалтуудыг зохион байгуулдаг. Энэ сургалтан дээр зөвхөн бет, мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэхээс гадна хар тамхитай тэмцэх, тамирчны карьер, хоол зүй гэх мэт олон сургалтууд ордог.
Үүн дээр голлон анхаардаг зүйл бол бетийн эсрэг хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөн сургалтуудыг жил болгон зохион байгуулаад явж байгаа.
-Яг дотооддоо Үндэсний дээд лигийн тэмцээн дээрээ энэ хууль бус асуудлаас сэргийлсэн арга хэмжээнүүдийн талаар?
-Мөн үндэсний дээд лигийн журам дээр хууль бус Монгол улсын хэмжээнд хориглосон байгаа хууль бус мөрийтэй тоглоомыг лигийн багууд хувцсан дээрээ лого тавих ч юмуу, ямар нэгэн байдлаар сурталчлахыг бол хориглосон.
Өнгөрсөн жилийн хувьд манай лигийн хэд хэдэн багууд дээр бетийн компаниуд хамтран ажиллах санал тавиад, хувцсан дээрээ лого тавьж орж ирсэн тохиолдол гарсан. Үүн дээр бид бүхэн тухай бүрт нь логог нь даруулаад, багууддаа шаардлага тавиад, манай сагсан бөмбөг дээр бетийг үндэсний дээд лиг болон бусад сагсан бөмбөгийн холбооны албан ёсны тэмцээн дээр бетийг сурталчилсан зүйл ерөөсөө байхгүй байгаа.
Үүн дээр хамгийн гол зүйл нь бодлогын хувьд бид ажилладаг. Холбоо бол бодлогын байгууллага. Бодлогын хувьд Олон улсаа дагаад явахаар “сургалт бас дахин сургалт” гэсэн зарчмыг бид нар гол чиглэл болгож яваа.
Энэ ч утгаараа бид нар лигийн өмнө сургалтуудыг зохион байгуулж байна. Ер нь цаашдаа бид нар сургалтуудыг тогтмол зохион байгуулаад явахаар төлөвлөж ажиллаж байна.
Сагсан бөмбөгийн холбооноос хууль бус үйл ажиллагаанд оролцдоггүй
-Хууль бус зүйл дээр анхааруулж хэлэх нь зүйтэй болов уу?
-Ер нь нийгэмдээ ч гэсэн бетийн эсрэг зөвхөн манай сагсан бөмбөг гэлтгүй бусад төрлүүд дээр хууль бус үйл ажиллагаанд оролцдоггүй. Энэ чинь Монгол улсад хууль бус. Хууль бус гэдэг чинь өөрөө буцаагаад тэр дата мэдээллүүд нь албан бус байна. Дээр нь их хэмжээний мөнгө хожиж чадвал тэр нь буцаад яг ирж чадах уу, үгүй юу гээд ер нь маш олон асуудлууд байх шиг байгаа юм.
Энэ дээр манай сагсан бөмбөгийн холбоо нийгэмд үйлчилдэг, нийгэмд сайн сайхныг уриалах ёстой, нийгмийн хариуцлагын хүрээнд бид бүхэн ажлуудыг бол байнга хийж явдаг. Цаашдаа ч гэсэн байнга хийгээд явна.
Ярилцсанд баярлалаа.
Mash zuv ajil. Mongold sportin salbar ene betnees angid baij l hugjinu. Ternii tod jishee sagsan bumbugiin sport gej bodoj baina. Mash erchimtei hugjij baigaa. Amjilt2