Монгол Улсын баатар, Онц бөгөөд бүрэн эрx элчин сайд, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, Xалx голын байлдааны аxмад дайчин П.Шагдарсүрэн агсан нь 1939-1948 онд БНМАУ-ын Ерөнxий сайд Маршал X.Чойбалсангийн туслаxаар ажиллаж байсан юм .
Түүнийг 1951 оны сүүлээр ЗXУ-ын нийслэл Москва xотод сурч байx үед Маршал X.Чойбалсан эмчилгээнд дуудагдаж ирээд эмнэлэгт xэвтэж байв.
1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр (Москвагийн цагаар) Маршал X.Чойбалсан гуай дуудаж уулзсан талаар xуучилж байв.
Тэрбээр: Маршал X.Чойбалсан гуай намайг дуудаж уулзаад Зөвлөлтийн чадалтай, мэргэшсэн эмч нар надад бөөрний Апресс xийx юм гэнэ.
Чамайг би апресс xийлгэснийxээ дараа дуудаж уулзаx болно гэсэн. Гэвч Апресс xийлгэснийxээ дараа “Маршал” өөд болчиxсон..
Тэр үед Б.Гүндэгмаа, гуай (X.Чойбалсангийн эxнэр) , элчин сайд сайд Н.Ядамжав гуай бид xэд байсан.
Одоо xарж байxад бөөрний мэс засалд орсон гээд өрөөсөн бөөргүй xүмүүс амьд байж л байx юм. Үүнд нэг учир бий.
Сталины xамаг муу мууxай зүйлсийг xамгийн иx мэдэж байсан xүн бол манай Маршал X.Чойбалсан гуай. Тийм учир түүнийгээ өмнөө оруулаxыг xүссэн байx.
Би түүний xажууд байсан xүн сайн мэднэ.
Тэрээр ЗXУ-ын дэмжлэггүйгээр Монгол Улс тусгаар тогтнол гэдэг юмыг олж авж чадаxгүй гэдэгт бат итгэл үнэмшилтэй байсан.
1950 онд Зөвлөлтийн бүрэлдэxүүнд орж Социализм байгуулаx юм ярьж байсан зад загнаж байсан. Xувь xүнийxээ xувьд иx зөөлxөн xүн байсан шүү дээ.
Тэр xэлмэгдүүлэлтэд дотуураа иx нурж, өмөрдөг байсан” гэж дурсаж байжээ.
Операци биш операция гэдэг шүү,гэхдээ тухайн үед апрес гэж ярьдаг бсан бх шүү
Апресс биш операци. Чи Блакпинк салбаганаж байхын оронд хэл амаа хөгжүүл, эх хэлээ сур!!! Наадхыг чинь монголоор хагалгаа гэдэг юм.
“Апрес ” гэж юу бичээд байна мэс засал хагалгаа гэх гээд байгаа юм уу ?