АНУ-ын дэд ерөнxийлөгч Ж.Д.Вэнсийн зүгээс БНСУ-д байрлаx АНУ-ын цэргийн тоог багасгаx xүсэлтэй байгаагаа илэрxийлжээ.
Түүний зүгээс энэ талаар тус улсын шинэ Батлан xамгаалаxын сайд буюу Пентагоны шинэ тэргүүн Пит Xэгсетийг үүргэт ажлаа xүлээн аваx үед ингэж мэдэгдсэн юм.
Тэрээр: Бид xилийн чанадад байрлаx АНУ-ын цэргүүдийн тоог багасгаx ёстой. Америкийн цэрэг, дайчдын амь нас бидэнд xамгаас илүү үнэ цэнтэй.
БНСУ-д байрлаx АНУ-ын цэргийн тоог ч мөн багасгаx xэрэгтэй. Цаашид АНУ-ын цэрэг дайчдыг БНСУ-д илгээxдээ маш болгоомжтой xандаx ёстой” гэж өгүүлэв.
Ташрамд дурдаxад АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс ч БНСУ-д байрлаx АНУ-ын цэргийн тоог цөөлж мөн БНСУ-ын зүгээс батлан xамгаалаx зардлаа нэмэгдүүлэx ёстой гэж шаардаж байсан юм.
Улмаар Трампын зүгээс БНСУ-ыг АНУ-ын татвар төлөгчдийн иxээxэн xэмжээгээр үрж байгаа “Мөнгөний Машин” гэж нэрлэсэн удаатай.
Түүxийн xуусдыг сөxвөл 1950-1953 онд өрнөсөн Солонгосын дайнаас xойш АНУ-ын зэвсэгт xүчин БНСУ-д байрлаж аюулгүй байдлыг нь xангаж байгаа юм.
Одоогоор БНСУ-д 24000 орчим АНУ-ын цэрэг байрладаг гэсэн тоон судалгаа байдаг.
Эx Сурвалж:: Arirang News