Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллаж буй аж.
150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан хугацаа хүртэлх дотоод, гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна.
Ерөнхий сайд төр, хувийн түншлэлийг сайжруулах чиглэлээр тус танхимтай хамтран ажиллах, Бахрейн улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлж буй “Business friendly” хөтөлбөртэй уялдуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав.