Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийг танилцууллаа.
Нийслэл хотын зүгээс хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Туулын хурдны зам, Богдхан уулын туннель, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж байгаа юм.
- Сэлбэ хурдны зам 25.2 км урттай,
- дөрвөн эгнээ,
- 15 уулзвартай,
- Гэрлэн дохиогүй,
- тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ.
Харин Сэлбэ сэргэлт төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлнэ. Сэлбэ хурдны замын урд хэсэг, Сэлбэ сэргэлт төслийн авто замын хойд хэсэгт 6.5 км авто зам давхцаж байгаа учир зураг төсвийг дахин шинэчлэх шаардлагатай аж.
Замуудыг олон түвшний огтлолцлоор холбох, Богдхан уулын туннелтэй холбох хэд хэдэн хувилбар гаргасан байна.