АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гадаадын улс орнуудад үзүүлэх тусламжийг 90 хоног зогсоох тогтоолд гарын үсэг зурсантай холбоотойгоор АНУ-ын Төрийн департамент гадаадын тусламжийн бүх хөтөлбөрийг царцаажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэрэгжиж байсан АНУ-ын гадаадын бүх тусламжийн хөтөлбөрүүдийг зогсоож, шинэ хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хойшлуулсан байна.
Ирэх сард Д. Трампын засаг захиргаа дээрх тусламжийн хөтөлбөрүүд нь Ерөнхийлөгч Д. Трампын гадаад харилцааны бодлогод нийцэж байгаа эсэхийг тогтоох шинэ стандартыг боловсруулах ба уг стандартын дагуу эдгээр хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх, өөрчлөх, эсвэл цуцлах эсэхийг шийдэх аж.
АНУ-ын Төрийн департаментын шийдвэрт Вашингтон хүнсний тусламжийн хөтөлбөр болон Израиль, Египетэд зэр зэвсгийн тусламж үзүүлэхээс татгалзах асуудлыг ч мөн хэлэлцэж буй тухай дурджээ.
Ерөнхийлөгч Д. Трамп тогтоолдоо АНУ-ын гадаадын тусламжийн хөтөлбөрүүд нь Америкийн эрх ашигт нийцээгүйгээс гадна Америкийн үнэт зүйлтэй зөрчилдөж байгааг онцолсон аж.