Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-2026 оны улиралд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах болсныг өнөөдөр зохион байгуулагчид зарлалаа. Энэхүү лигт Азийн сагсан бөмбөгийн хүчирхэг орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайван, Филиппин, Макао, Хонгконг зэрэг улсын лигийн аварга багууд өрсөлддөг. Ингэснээр Монголын сагсан бөмбөгийн 2024-2025 оны буюу энэ улирлын аваргаар тодорсон баг ирэх 9 сард эхлэх Зүүн азийн супер лигт өрсөлдөх болжээ.
East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд хэсгийн шатанд 6 тоглолт хийх бөгөөд үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай аж. Тус лигийн тэмцээнд МСБХ-ы Үндэсний Дээд Лигийн багууд нэгдсэнээр Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм.
МСБХ-ны Үндэсний дээд лигийн багууд Азийн зах зээлд гарлаа
Ингээд бид МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалтай тус лигийн талаар ярилцсан дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэе.
-Сайн байна уу? East Asian Super League-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахад хэрхэн, ямар шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Сайн байна уу? Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Энэ талаар мэдээлэл өгөхөд энэ лигт манайх яагаад оролцох болсон бэ гэвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу Фиба Азидаа хамтын ажиллагааны гэрээтэй байдаг.
Манай сагсан бөмбөгийн холбоо Азийн сагсан бөмбөгийн холбоо болон Олон улсын гишүүн байгууллага.
Тийм учраас Олон улсын сагсан бөмбөгийн холбооныхоо дүрэм журмыг дагаад олон улсын холбооныхоо өгсөн чиглэлийн дагуу энэхүү лигтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулж байгаа.
-Энэхүү лигийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэвэл?
-East Asia Super league Олон улсын сагсан бөмбөгийн холбооныхоо дүрэм журмыг дагадаг. Тэгээд бизнес лиг гэдэг нь илүү commercial учраас санхүүгийн боломжуудыг багуудад олгодог. Харин эргээд өөрсдөө Олон улсын зах зээл дээр маш томоохон хөрөнгө мөнгийг босгож энэхүү лигийг зохион байгуулдаг.
Ерөнхийдөө миний авсан мэдээллээр бол 60 орчим сая долларын эргэлтийг Еast Asia Super league маань энэ тэмцээний зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаандаа зарцуулдаг байгаа.
Сагсан бөмбөгийн лигийн аварга баг Зүүн Азийн супер лигт өрсөлдөнө
-Энэхүү тэмцээнд Монгол улсын мэргэжлийн багууд оролцсоноороо ямар давуу талууд үүсэх вэ?
-Яг дээд лиг эхлэх болон дуусах хугацааны хооронд Олон улсын тэмцээндээ багийн тамирчид оролцоод явчихна. Тэгэхээр багийн хувьд бол легионер тоглогч болон багийн тоглогчдодоо илүү нэмэлт цалингийн зардал гаргахгүйгээр, лигт оролцож буй зардлаараа л яг оролцох боломжтой.
Дээр нь тоглолт бүртээ мөнгөн шагнал, тоглолтоосоо мөнгөн шагнал авна. Мөн Олон улсад тоглосон, Монголдоо тоглосон тасалбарын орлогоосоо “тасалбарын орлого” авна.
Энэ жилийн аварга баг Зүүн Азийн лигт оролцох болсон таатай мэдээтэй
-Өөр санхүүгийн нэмэлт боломжуудад юу багтсан байдаг вэ?
-Олон улсад гурван удаа очиж тоглох, гурван удаа эх орондоо тоглолт зохион байгуулах байгаа. Гурван удаа явах нислэгийн зардал, буудлын зардлыг бол East Asia Super league бүрэн даахаар байгаа. Энэ нь Монголын багуудад маш том боломж.
Ер нь гадагшаа тэмцээнд оролцох хамгийн том зардал бол буудал болон нислэгийн зардлууд байдаг. Энэ хоёр зардлыг East Asia Super league өөрсдийн бизнес лиг, Олон улсын глобал партнерууд, ивээн тэтгэгчдээсээ энэхүү зардлыг шийдэж байгаа.
Үүнд Монгол улсыг оролцуулж буй нь том давуу тал болж байгаа.
Азийн супер лигт Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга баг ирэх улиралд өрсөлдөнө
-Багууд Олон улсын лигт хөл тавьснаараа маш том ур чадвар, туршлага болж өгөх байх?
-Багуудын хувьд түрүүн хэлсэнчлэн санхүүгийн хувьд нэмэлт боломжуудыг авах үүд хаалга нээгдэж байна. Багйин хөгжлийн хувьд Олон улсын түвшинд баг, клуб өөрсдөө “East Asia Super league”-тэй харьцаад явна гэдэг утгаараа менежментийн хувьд илүү сайжрах байх.
Олон улсын стандартуудыг хангаж дагаж явах, бие даах хэрэгтэй болно. Мөн тоглогчдын хувьд бол боломж үүсч байгаа. Илүү өрсөлдөөд, монгол тамирчид Олон улсад өөрийнхөө ур чадварыг Солонгосын талбай дээр, Японы мөн Тайванийн талбай дээр бодитоороо харуулж, гадагшаа гарах боломжуудыг үүсгэх ийм давуу талтай байгаа.
Азийн топ багуудтай Монголын лигийн аварга баг өрсөлдөнө
-Азидаа томоохон түвшинтэй яваа тэр дундаа Японы багт легионер тоглогчийг тоглуулдаг. Үүнд Монгол улсаас тоглогч оролцуулах боломжийн талаар?
-Өнгөрсөн жил Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Японы сагсан бөмбөгийн холбоо хамтын ажиллагааны хүрээнд тус улсын В лигт Ази легионер зөвшөөрдөг. Энэ Ази легионер зөвшөөрч буй улсуудынхаа дунд Монгол улсыг оролцуулсан.
Хамгийн эхний гарц бол Японы В лигт Монгол тамирчид очиж тоглох боломжууд үүснэ. Өмнө нь манай Т.Санчир Филиппиний PBA-т тоглож байсан. PBA-ээс манай тоглогчдод санал тавих боломжууд үүсэх байх гэж харж байгаа.
Ер нь бол багийн хувьд, клубын мөн тоглогчийн хувьд, лигийн хувьд ч гэсэн маш олон давуу талыг олгож буй ийм лиг байгаа юм.
Ярилцсанд баярлалаа.
EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг бөгөөд нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм. Тус лигийн тэмцээний албан ёсны хуваарь ирэх 6 сард тодорхой болно.
Харин 9 сараас лигийн тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх хуваарьтай байна. Зүүн азийн супер лигийг тэмцээнийг дэлхий нийтэд 200 гаруй улсад шууд дамжуулалт хийдэг. Тодруулбал, давхардсан тоогоор 10,4 тэрбум үзэлтийг хамардаг гэдэг судалгаа байна. Мөн нэг тоглолтыг дунджаар шууд дамжуулалтаар 9 сая хүн үздэг тоон мэдээлэл бий.