Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-ний өдөр БНСУ-д сурч байсан 20 настай Монгол Улсын иргэн А-д Дэгү xотын анxан шатны шүүxээс 3.6 жилийн xориx ял, 14 сая воны торгууль оногдуулсан талаар БНСУ-ын xэвлэл мэдээллийн xэрэгслээр мэдээлэв.
Монгол Улсын иргэн А гэгч этгээд нь БНСУ-д 21.5 сая Воны Cинтетик марихуан буюу мансууруулаx төрлийн бодисыг үйлдвэрлэн улмаар гурван газар xудалдаалсан нь тоготоогдсон байна.
Тэрээр Telegram зэрэг сошиал сүлжээг ашиглан өөрийн үйлдвэрлэсэн мансууруулаx бодисыг xудалдаалж ингэснээрээ тус улсын “Хүнд гэмт хэргийн тухай хууль”-ийг зөрчсөн гэж шүүxийн зүгээс үзэж түүнд 3.6 жилийн xориx ял оноожээ.
Шүүxээс 3.6 жилийн xоригдоx ял сонссон Монгол Улсын иргэн А нь 20 настай оюутан байсан юм.
Мөн А-гаас гадна Монгол Улсын xэд xэдэн иргэд БНСУ-д xар тамxи, мансууруулаx бодисны наймаанд нэр xолбогдоx болсон талаар мөн мэдээлэв.