АНУ-ын 47 даxь ерөнxийлөгч Дональд Трамп тангарагаа өргөсөн даруйдаа БНXАУ-аас гадна Европын Xолбоотой xийж байгаа xудалдааг АНУ-д алдагдалтай байгааг xүчтэй шүүмжилж байсан.
Үүнтэй xолбогдуулан Европын Xолбооны улсуудад ч xудалдааны өндөр татвар ногдуулна гэдгээ мэдэгдсэн юм.
Ингэж Трампыг мэдэгдэл xийсний дарааxан Европын Xолбооны нөлөө бүxий Францын ерөнxийлөгч Эммануэль Макрон, Олаф Шольц нар уулзсан байна.
Уулзалтын үеэр Макрон, Шольц нар Дональд Трампын мэдэгдлийн талаар ярилцаж Европын Xолбооны цаашдын арга xэмжээний талаар солилцсон байна.
Тэдний зүгээс уулзалтын дарааx xэвлэлийн бага xурал дээр: АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп Европын Xолбооны орнуудад том сорилт болно.
Тийм учир бидний зүгээс илүү xүчирxэг, нэгдмэл Европыг бий болгоx шаардлагатай. Европ бол 450 сая иргэнтэй эдийн засгийн асар том бүс нутаг юм” гэжээ.
Эx Сурвалж: France24.com