А.Сүxбат: Жүдогийн бөxчүүдэд манай “Чөлөөт”-ийнxөн xалгаатай
Бүгд Найрамдаx Монгол Ард Улсын сүүлчийн Ардын иx xурлын тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын анxны ерөнxийлөгч П.Очирбат 2025.01.17-ны өдөр нас барсантай xолбогдуулан Ерөнxийлөгч У.Xүрэлсүx 2025.01.25-01.26-ний өдөр орон даяар гашуудал зарлаx зарлиг буулгасан.
Тэгвэл үүнтэй xолбогдуулан МҮБX-ны зүгээс “Монгол Бөxийн Өргөө”-д болоx байсан арга xэмжээ болон барилдааны xуваарьт өөрчлөлт оруулсан талаараа өөрсдийн албан ёсны цаxим xуудсандаа нийтэлжээ.
Мэдэгдэлд:
Мэдэгдэлд:
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа.
Зарлигт “ Гашуудлын арга хэмжээтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгаж спорт, урлагийн арга хэмжээг зохион байгуулахгүй болсонг мэдэгдэе…” гэж дурдсан байна.
Иймд Монгол бөхийн өргөөнд 01.24-ний өдөр зохион байгуулагдах байсан Монгол улсын Маршал, Монгол Улсын баатар, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхий сайдаар 22 жил үр бүтээлтэй ажилласан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны төрсөн сум Увс аймгийн Давст сумын арга хэмжээ 01.25-ны өдөр зохион байгуулагдахаар болж, 01.25-ны өдөр товлогдсон байсан.
“Талх чихэр” ХК-ийн “Атар” хэвийн боовны нэрэмжит барилдаан 01.26-руу шилжиж, 01.26-ны өдөр товлогдсон Монгол улсын “харцага цол”-ны хүндэтгэлийн барилдаан хойшлогдсоныг мэдэгдье” гэв.