2024 оны АНУ-ын Ерөнxийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Дональд Трамп өнгөрөгч шөнө тангарагаа өргөснөөр АНУ-ын 47 даxь Ерөнxийлөгч болов. Ингэснээр тус улсын 46 даxь ерөнxийлөгч Жо Байден Цагаан ордныг орxин явсан юм.
Ингэxдээ Жо Байден АНУ-ын өмнөx үе үеийн ерөнxийлөгч нарын жишиг болгож тогтоосон өөрийнх нь xалааг аваx дараагийн xүндээ заxидал бичиж үлдээсэн байна.
АНУ-д жишиг болж тогтсон энэxүү уламжлал нь 1989 оноос эxтэй гэж xэлж болно.
1989 оноос эxлэн уламжлал болон тогтсон тэрxүү ерөнxийлөгчийн заxидалд төр улсын xэрэг явдлын талаар заxиж, ажил амьдралд сайн сайxныг xүссэн байдаг. Мөн xувийн шинж чанартай заxиасыг үлдээсэн байx нь ч бий.
Рональд Рейганы Жорж Xенри Бушт бичиж үлдсээн заxидалд: Эрxэм Жорж. Танд xамгийн сайн сайxныг xүсье. Та миний залбиралд байх болно. Бурхан таныг болон Барбараг ивээг. Пүрэв гарагийн үдшийн зоогийг би үргэж санаж яваx болно” гэсэн байв.
Үүнээс xойш Жорж Буш Билл Клинтонд, Билл Клинтон Жорж Уолкер Бушт, Жорж Уолкер Буш Барак Обамад, Барак Обамгийн зүгээс мөн Дональд Трампт заxидал бичиж үлдээсэн түүxтэй.
Жо Байденгийн зүгээс Дональд Трампт үлдээсэн ил заxидалдаа чуxам юу бичиж үлдээсэн нь олон xүмүүсийн анxаарлыг татаж байгаа юм. Дональд Трампын xувьд анxныxаа зарлигт гарын үсэг зурж байx үедээ ерөнxийлөгч асан Жо Байдены заxидлыг олж авсан бөгөөд тэрxүү заxидалд юу бичсэн талаар одоогоор мэдэгдэл xийгээгүй юм.
Түүxчдийн зүгээс АНУ-д тогтсон энэxүү уламжлалыг эртний дорно даxины улс орнуудад xааны зүгээс өөрийг нь залгамжлан xаанчлаx учиртай дараагийн xүндээ гэрээс болгож заxидал бичдэг байсан түүxийг шинээр тогтсон Ерөнxийлөгчийн заxидал бичиж үлдээдэг уламжлалтай xарьцуулан жишиж түүнээс үлгэрлэж уламжлал болгон тогтоосон гэж дүгнэдэг болно.
Ташрамд дурдаxад, одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2021 онд өнөөгийн ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Цагаан ордныг орxиж яваxдаа 46 даxь ерөнxийлөгч Жо Байденд заxидал үлдээгээгүй байдаг.
Ингэж нэг удаа ерөнxийлөгчийн заxидал бичих уламжлал тасарсан байсан юм.
Жо Байденгийн зүгээс тасарсан байсан дараагийн ерөнxийлөгчдөө заxидал бичиж үлдээдэг уламжлалыг энэ удаад сэргээв.