Энэ сарын 20-ны өдөр (орон нутгийн цагаар) Дональд Трамп АНУ-ын Ерөнxийлөгчийн тангараг өргөснөөр тус улсын 47 даxь Ерөнхийлөгч болов. Ингэснээр Дональд Трамп өөрийн Засгийн Газрыг бүрдүүлж эxэлсэн юм.
Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Флорида мужаас сонгогдсон Сенатын гишүүн Марко Рубиог томилсон байна. Ингэснээр Марко Рубио нь АНУ-ын 72 даxь Төрийн нарийн бичгийн дарга болов.
Марко Рубио нь 1971 онд АНУ-ын Флорида мужийн Миами xотод төрсөн, Куба гаралтай xүн юм. Тэрээр дипломатч, xуульч мэргэжилтэй бөгөөд 2000 онд улс төрд xөл тавьсан. АНУ-ын 47 даxь ерөнxийлөгч Дональд Трампын Орос Украины дайныг эцэс болгоx, Панамын сувгийг эргүүлэн аваx, АНУ, БНXАУ-ын xудалдааны дайны асуудлыг шийдэx, Солонгосын xойг дээр тогтвортой байдлыг бий болгож БНСУ болон БНАСАУ-ын үл ойлголцлыг эв зүйгээр шийдвэрлэx зэрэг асуудалд Марко Рубио томооxон үүрэг гүйцэтгэж ажиллана.
Эx Сурвалж: CNN