“Алтан гэрэгэ” хуулийн фирм ХЭҮК-т гомдол гаргажээ. Энэ талаар тус фирмийн захирал, хуульч Р.Булгамаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын иргэд хувийн хэргээр БНСУ-д зорчих виз мэдүүлэхэд гадаад паспортыг 30-40 орчим хураан авч буй нь бусад улсууд руу чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна. Аргагүй шалтгаанаар паспортоо буцаан авсан тохиолдолд визийн өргөдлийг нь цуцалж, хураамжийг нь буцаан олгохгүй хохироож байна. Виз олгохоос татгалзсан үндэслэлээ ойлгомжтой тайлбарладаггүй, “зорилго тодорхой бус” гэх хариу өгч байгаа нь өргөдлөө хэрхэн сайжруулах, ямар баримт бүрдүүлэх талаар мэдэх эрхийг хязгаарлаж байна” гэх гомдлыг ХЭҮК-т хүргүүлжээ.
ХЭҮК “Иргэний гадаад паспортыг олон хоног хураан авч, өөр улсад зорчих эрхийг нь хязгаарлаж байгаа нь
- Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургаадугаар зүйлийн 18 дахь заалт
- Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 12 дугаар зүйлээр баталгаажуулсан чөлөөтэй зорчих эрх зөрчигдсөн үндэслэл болж болно хэмээх үзэж, энэ асуудлын мөрөөр зохих арга хэмжээ авч, иргэдийг эрхийг хангуулах тал дээр анхаарал хандуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс хүссэн байна.
Хамгийн нийтлэг жишээ бол, монголчууд БНСУ руу виз мэдүүлж, гадаад паспортоо олон хоног хураалгадаг. Өөр улс руу зорчих эрхээ олон хоног хазаарлуулдаг. Тэгэхээр ХЭЗК-оос өгсөн зөвлөмжийн дагуу дээрх асуудалд Гадаад харилцааны сайд анхаарч ажиллах бололтой.
Паспортоо өөр улс руу явахаар болбол авч болно л гэдэг юм байна лээ шдээ. Мэдүүлэх үед асууж байсан. Шал хэрэггүй юмны араас хөөцөлдөөд одоо бас виз мэдүүлэх хүмүүст гай болох юм бна л даа. Тэрний оронд виз өгчихөөд хил дээрээс буцааж байгаа асуудлаа л ярина биз дээ
Энэ ёстой зөв асуудал хөнджээ. Солонгос арай л дэндүү юм. Виз мэдүүлж байгаа олон орноос Солонгос л Монголчуудад хүндэтгэлгүй хандсаар ирсэн. Маш их чирэгдүүлдэг. Үндэстэн олныхоо өмнөөс хийх засаж залруулах ажлыг энэ авгай хиймээр юм. Дүр эсгээд л жүжээд яваад байх юм даа