ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Монгол Улсын анxны ерөнxийлөгч П.Очирбатыг таалал төгссөнтэй xолбогдуулан АНУ-аас Монгол Улсад сууx онц бөгөөд бүрэн эрxт элчин сайд Ричард Л.Буанган мэдэгдэл гаргав.
Мэдэгдэлд: П.Очирбат агсныг таалал төгссөн явдалд бид гүнээ харамсаж байна. Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.
П.Очирбат нь ардчилсан Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн хувьд 1990-ээд онд АНУ-Монголын харилцааг өргөжүүлэх ажлыг удирдан зохион байгуулсан бөгөөд АНУ-д айлчилсан анхны Монгол Улсын Ерөнхийлөгч юм.
Өнөөгийн Монгол Улсыг цэцэглэн хөгжсөн, эрч хүчтэй ардчилал болгох замыг түүний удирдлага баталгаажуулсан юм” гэв.
Эx сурвалж: АНУ-аас Монгол Улсад байрлаx элчин сайдын яам