ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг нэгтгэн, брэнд бүтээгдэхүүнийг бүтээх, хөгжүүлэх, бизнесийг нь дараагийн шатанд гаргахад дэмжлэг үзүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах шинэ гарцыг нээж өгөх зорилго бүхий “Монгол эв нэгдэл” төслийн нээлт Их Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий нутгаас эхлэн 21 аймагт хэрэгжих гэж байна.
Монголын худалдаа, үйлдвэр үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооноос санаачлан хэрэгжүүлж буй уг төслийн нээлт 2025 оны 01-р сарын 18-ны өдрийн 11 цагт Хан Хэнтий чуулгад зохион байгуулагдах тул Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уг төсөлтэй Монголын хамгийн том технологийн компани болох Гэрэгэ систем, М Банк хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийгдэн үйлдвэрлэгч, бүтээгч, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг гишүүнчлэлээр бүртгэх юм.