С.Одонтуяа: 2200 айлд туршсан Нүүдэлчин зуух үнэхээр утаа гаргахгүй байгаа
Үндэсний статистикийн хороо 2024 оны нийгэм,эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулсан юм.
Татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна.
Үүнд:
- Орлогын албан татвар 3.3 их наяд төгрөг буюу 58 хувь
- ААН-ын орлогын албан татвар 2.5 их наяд
- хувь хүний орлогын албан татвар 0,7 их наяд тус тус өссөн нь нөлөөлжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 749 тэрбум төгрөг буюу 19 хувиар өссөн байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) 1.1 их наяд төгрөг буюу 23 хувиар өсжээ.
Онцгой албан татвар 308 тэрбум төгрөг буюу 39 хувиар өссөн нь татварын орлогын өсөлтөд голлох нөлөө үзүүлсэн байна. Үүний 262 тэрбум буюу 81 хувийг автомашины албан татвар эзэлж байна.