С.Одонтуяа: 2200 айлд туршсан Нүүдэлчин зуух үнэхээр утаа гаргахгүй байгаа
Өнгөрсөн онд Орхон аймагт 3415 иргэн шилжин суурьшжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улаанбаатар хотоос хамгийн их нь буюу 1385 иргэн шилжин очсон байна. Үүний дараа Булган аймгаас 626, Сэлэнгэ аймгаас 196, Хөвсгөл аймгаас 188, Дархан хотоос 143, бусад орон нутгаас 877 иргэн Орхон аймгийн харьяалалтай болжээ.
Сүүлийн дөрвөн жилийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг авч үзвэл, 2020 онд 1529, 2021 онд 2024, 2022 онд 2173, 2023 онд 2839, 2024 онд 3415 иргэн Орхон аймагт шилжин очсон байна.