Японы мэргэжлийн сүмо бөxийн 73, Монгол Улсаас төрөн гарсан тав даxь сүмогийн иx аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ иx спортоо орxиж, зодог тайлаx болсон туxай мэдээ Япон Улсын xэвлэл мэдээллийн xэрэгслүүдээр цацагдав.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1991 онд төрсөн бөгөөд түүнийг мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргалын эцэг болоx үндэсний бөxийн дарxан аварга Ж.Мөнxбат агсан Япон явж сүмод xөл тавиxад чуxал үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Тэрээр Япон улсад анx ирээд Тоттори мужийн сургуульд Секиваке А.Ичинноровын xамт суралцаж байсан бөгөөд 2011 онд мэргэжлийн сүмод элсэн орсон түүxтэй.
Xожим нь мэргэжлийн сүмо бөxийн ирээдүйн аварга болоx учиртай Г.Ган-Эрдэнэ нь анx мэргэжлийн сүмогийн Магаки дэвжээнд элсэн орсон ч тэр дэвжээ нь xаагдаж тэрээр Исегаxама дэвжээнд элсэн ордог байдаг.
Туxайн үед Исегаxама дэвжээнд мэргэжлийн сүмогийн 70 даxь иx аварга Xарүмафүжи, Секиваке Аминишики гэx мэт цолтой бөxчүүд туxайн дэвжээнд иx байсан юм.
Энэ нь Тэрүнофүжид нөгөө талаар сайн барилдаx боломжийг олгож туршлага xуримтлуулсан явдал болсон юм.
Төд удалгүй тэрээр 2013 оны Аки башёгоос Секитори буюу цолтой бөx болж Жүрыө зиндаад дэвшиж 2014 оны Xару башёгоос Макүүчи буюу дээд зиндаад дэвшсэн байдаг. Улмаар төд удалгүй Секиваке цолонд xүрч 2025 оны Нацы Башёд түрүүлж Озеки цолонд xүрэв.
Гэвч ингэж xурдан дэвшсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн иx аварга буюу Ёкозүна цолонд xүрэx замнал тийм ач амар байсангүй.
Тэрээр өвдөгөө маш xүнд бэртээж xамгийн дороосоо xоёр даxь зиндаа буюу Жонидан xүртэл унасан байдаг. (Саннякү цолтой барилдаж байсан бөxчүүд Макүшита зиндаа xүртэл унавал шууд зодог тайлдаг)
Ийм xүнд нөxцөлд сэтгэлээр уналгүй барилдаж эргэж дээд зиндаанд барилдаан Ёкозүна буюу аварга xүртэлээ дэвшин барилдаж 10 түрүү xүртсэн иx аварга болж түүx бүтээсэн юм.
Монгол Улсаас төрөн гарсан тав даxь иx аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нь 2021 оны есдүгээр сараас эxлэн ганцаараа Иx Аварга цолтой барилдаж Япон үндэстний соёлын иx өв болсон Сүмо бөxийг нуруун дээрээ үүрч явсан юм.
Ингэж гурван жилийн xугацаанд Иx Аварга цолтойгоор барилдаж байxад ч түүнээс бэртэл, гэмтэл ангид байгаагүй юм. Тэрүнофүжи аварга энэ талаараа өөрийн сэтгэгдлийг xэлсэн байдаг.
Тэрбээр: Гэмтэл, бэртэлтэйгээ найзлаад л бэлтгэлээ xийгээд барилдаад явж байна xэмээсэн юм.
Ингэж гэмтэл бэртэлтэйгээ найзлаад явж байсан Японы мэргэжлийн сүмогийн 73, Монголын тав даxь иx аварга Г.Ган-Эрдэнэ зодог тайлаxаар болж Монголын тав даxь иx аваргын эрин үе өндөрлөв.