ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Сирийн Түр Засгийн газрын төлөөлөгчид 2025 оны нэгдүгээр сарын 15-нд Турк улсад анхны албан ёсны айлчлалаа хийлээ.
Төлөөлөгчдийг Сирийн Гадаад Хэргийн сайд Ассад Хасан аш-Шибани, Батлан Хамгаалахын сайд Мурхаф Абу Касра, Тагнуулын Албаны дарга Анас Хасан Хаттаб нар удирдсан байна.
Турк улсын хувьд Дамаск дахь Засгийн эрх солигдсоны дараа Сирид голлох үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч Курдуудын асуудал Анкарагийн санааг зовоосоор байна. Туркийн эрх баригчид энэ асуудлыг цэргийн аргаар шийдвэрлэхийг оролдож байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Богданов шинэ Сирийн эрх баригчдын Оростой холбоотой эерэг мэдэгдлүүдэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэхүү айлчлал нь Сирийн шинэ Засгийн газрын олон улсын харилцааг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой алхам болж байна.