ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг П.Очирбатын нэрэмжит болголоо
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Жавзандорж Гэгээн ширээт улсын тэргүүн Пап Францист бараалхжээ.
Уулзалтын үеэр Хамба номун хан Д.Жавзандорж хүмүүн төрөлхтөний ёс суртахуун, шудрага ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолсон байна.
Гэгээн ширээт улсын тэргүүн, Пап лам Францис монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг онцлон, шудрага ёс ба иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээн байгуулахад шашны гүйцэтгэх үүргийг онцлон ярьлаа.