Энэ вирус нь 2001 онд Нидерландад анх илэрч байсан ба агаар дуслын болон хүрэлцэх замаар халдварладаг. Шинж тэмдгүүд нь халуурах, ханиалгах зэрэг томуутай төстэй. hMPV-ийн эсрэг вакцин болон тусгай эмчилгээ одоогоор байхгүй тул зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийх боломжтой аж.
Хятадад нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн Хаврын баяр буюу Цагаан сарын их нүүдэл эхэлсэн тул хоёрдугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх энэ хугацаанд олон сая хүн шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байна. Энэ их хөдөлгөөний үеэр вирусийн тархалт улам нэмэгдэх эрсдэлтэй. Ялангуяа, бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүс илүү өртөмтгий байхыг анхааруулж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) энэ талаар нэгдүгээр сарын 7-ны (мягмар гараг) өдөр мэдэгдэл хийж, өвлийн улиралд ийм төрлийн халдварын өсөлт нь ердийн үзэгдэл гэж тайлбарласан. Гэсэн хэдий ч, мэргэжилтнүүдийн зүгээс ард иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлэн авахыг зөвлөж байна. Тухайлбал, гараа тогтмол угаах, амны хаалт зүүх зэрэг нь халдвараас сэргийлэхэд тустай.
Япон улсад мөн томуугийн халдвар ихэсч байгаа энэ үед, Хятадаас ирэх жуулчдын урсгал нэмэгдсэнээр hMPV-ийн халдвар тархах магадлалтай тул анхаарал болгоомжтой байх шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.