Сэрэмжлүүлэг: 31 хоногийн хугацаанд цахим залилантай холбоотой 24 хэрэг бүртгэгджээ
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.11-д “Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан байдаг.
Шүүхийн сахилгын хорооны дарга, дэд.проф Ц.Давхарбаярын бүрэн эрхийн хугацаа 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон тул тус хорооны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөгөөнөөр гишүүдийн олонхын санал авсан Д.Ариунтуяа Шүүхийн сахилгын хорооны даргаар сонгогдлоо.